
Эхний хагасыг 44-40 харьцаагаар илүүрхэж дуусгасан ч Пэйсэрс гуравдугаар үед Хитийн хамгаалалтын сэтэлж чадалгүй 13 оноо авсан бол эсрэг баг болох 30 оноо авч илүүрхэж, дөрөвдүгээр үед Пэйсэрс илүү оноо авч чадалгүй 79-90 харьцаагаар Хит цувралыг 3-2 тэргүүлж эхэллээ.
Тус тоглолтод Леброн Жеймс 30 оноо, 8 самбараас бөмбөг авч, 6 оновчтой дамжуулалт, Хаслем 16 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Паул Жорж 27 оноо, 11 самбараас бөмбөг авч, 5 оновчтой дамжуулалт, Рой Хиббэрт 22 оноо, Дэвид Уэйст 17 оноо, 8 самбараас бөмбөг авчээ.
3 дугаар үед Жэймс болон Хаслем нар хамтдаа 26 оноог авсан ба Хаслем эхний шидэлтээ алдсан ч сүүлийн 8 довтолгоогоо амжилттай болгож багийнхныгаа болон ордонд цугласан олныг дээд цэгт нь хүртэл доргиож чадсан нь Хитийг хөглөж тэд сүүлийн хагаст 50 оноог авсан бол Индиана 35 оноог авсан юм.
http://youtu.be/FJvoiD2x56g
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ