Ё.Баатарбилэгийг Зүүнхараагийн шоронд хорьжээ

img

Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийг Сэлэнгэ аймаг дахь Цагдан хорих төвд хориод хэд хонож байна. Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны хэв журмын хэлтсээс баривчилсан гэх мэдээлэл гарсан бол энэ мэдээлэл худлаа гэдгийг эх сурвалж “Манайд холбогдолтой хэрэгт Ё.Баатарбилэгт холбогдох хэрэг байхгүй ээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа мэдээлэл цацаад байх юм. Түүнийг авлигын хэргээр АТГ-аас баривчилсан байх” гэлээ. Харин түүнийг АТГ-аас албан тушаалын байдлаа ашиглан авлига авсан, өгсөн, тараасан гэх үндэслэлээр хорьсон юм байна. Цагдан хорих 461 дүгээр ангид гурав хоног буюу 72 цаг хорьчихоод шүүхийн захирамж гарч Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Цагдан хорих төвд үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргажээ. Цагдан хорих төвд баривчлах байрнаас гурван хоногийн хугацаа дууссан учир өөр газар цагдан хорих шүүхийн захирамж гарсан юм байна. Ё.Баатарбилэг өмнө нь мөн байгаль орчны асуудал болон банкинд хадгалуулсан мөнгө болон бусад орлогын эх үүсвэрээ шалгуулж байсан ч хариуцлага тооцогдож байгаагүй юм. Тэгвэл одоо түүнийг авлигын хэргээр саатуулсан юм байна.
Эх сурвалж: wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

recc:
avilgachdiig shiitgee
2013-06-02
nutag:
harin ch nutag orondoo sain saihan zuil bas ch gej hiisen hun shuu.yu ch hiigeegui humuusiin derged bol hiiseen hiisen. Daruu tolov shudarga sain zaluu shdee. odoo ch tegeed ugaasaa shudarga sain zaluusaa barij horiod yu l bolood bna daa
2013-06-02
Heheh:
Hatuu shiitge muu novshiig
2013-06-01
sartuul:
Nutgiinhaa neriig buzarlasan novshiig sain hashraa.
2013-05-31
nutag:
zorigtoi baigaarai duu mini
2013-05-31
Xyatad:
MAH-xan shoron duurgej bnuu.Zuv zuv daraag-n 4jil AH eelj
2013-05-31
монгол:
ЦАГААН ЗАХТНУУДЫГ МАШ ХАТУУ ШИЙТГЭХ ЁСТОЙ. ЯАГААД ВЭ ГЭВЭЛ ЭДНИЙ ҮЙЛДЭЛ УЛС ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, УЛСЫН ХӨГЖИЛД МАШ МУУ ҮР ДАГАВАР ҮЗҮҮЛДЭГ, МАШ МУУ
2013-05-31