Гадаадад зорчих бол эртнээс бэлтгэлээ хангахыг зөвлөв

img

  Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн ачаалал 7, 8 саруудад эрс нэмэгддэг. Энэ нь албан байгууллага аж ахуй нэгж болон их дээд сургуулийн оюутан залуучуудын амралт, аялалын  улирал эхэлдэгтэй холбоотой. Тус хэлтэс ердийн үед буюу одоогийн байдлаар өдөртөө 800-1000,  7 хоногтоо л  нийт 7000 гаруй иргэнд гадаад паспортын үйлчилгээг үзүүлж байа. Харин ачааллын үед буюу жил бүрийн 7, 8 саруудад гадаад паспортын үйлчилгээний ачаалал 3-4 дахин нэмэгдэж зөвхөн өдөртөө л 2000-3000 иргэнд үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс та цаг хугацаа тулгалгүй эртнээс ачаалалгүй байгаа энэ үед гадаад паспортынхаа сунгалтын хугацааг хийлгэх, шинээр авах шаардлагатай байгаа бол гадаад паспортаа захиалж авахыг УБЕГ-аас зөвлөж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ