III амаржих газар ихрүүд мэндлэв

img

  Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Клиникийн 1-р амаржих газар, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай  2-р амаржих газар, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл 3-р амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, баярынхаа өдөр мэндэлсэн нийслэлийн шинэ иргэнээ угтан авч, ээжүүдэд баяр хүргэлээ. Өглөөний 09.00 цагийн байдлаар I амаржих газарт нийтдээ 8 хүүхэд мэндлэсэн бөгөөд 6 сарын 1-ний 02:00 цагт 3 кг охин мэндэлсэн байна. Харин 2-р амаржих газарт 13 хүүхэд өрсний 8 нь хүү 5 нь охин байлаа. Гуравдугаар амаржих газарт 2 охин  11 хүү төрсөн бөгөөд тэдний дунд ихэр хүүхэд төрсөн тухай мэдээ ч байсан юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ