Киргизийн байдал намжжээ

img

  Киргизийн Иссык-Куль мужийн Жэт-Огуз дүүрэгт байдал хэвийн болж байгаа талаа Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Тав дахь өдрөө үргэлжилсэн үймэн самуунд Онц байдал тогтоож цэргүүд оролцсоноор ийнхүү намжжээ. Энэ хэргээс болж 50 гаруй хүн бэртэл гэмтэл авч, 90 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна. Үймээн дэгдээгчид хоёр дахь удаагаа цахилгааны дэд станцыг унтраасан аж. Цахилгаан дамжуулах, түгээх газар улсын онцгой объектод ордог учраас ийнхүү Онц байдал тогтоосон гэнэ. Жагсагчид өнгөрөгч баасан гаригт зам хааж, засаг захиргааны байшинг бүслэн өөрсдийн захирагчаа сонгон тавьсан аж. Өнгөрөгч сарын 28-нд эхэлсэн жагсаал цуглаан тус улсын эрх баригчид Канадын Centerra Gold Inc компанид “Кумтор” алтны уурхайг олборлох эрх өгснөөс үүдсэн байна. Харин тус улсын ерөнхийлөгч эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцсон хүмүүсийг хатуу шийтгэхийг үүрэгджээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huh mongol:
Mongol kirgiz shig bj bolohgui...mongold ashiggui...ene buhnii ard ni orosuud baigaa!!!
2013-06-02
cvfgh:
Esergeeree Mongolchuud Kirgizuudees suraltsah heregtei!! Luivarchidiig Bayartsogt Bayar, Zorigt, Elbegdorj geh metiin OyuTOlgoin luivariig gardan hiisen demjsen humuusiig hooj yavuul!!
2013-06-01
киргиз:
намжих ч гэж дээ нухчин дарсан юм бишүү
2013-06-01
Bata:
Orosoos sain salaagui baigaa....... Odoo lai lanchig ni garch baigaa umaaa..... Orosoos hurdan hundiireh heregtei !!!!
2013-06-01
ooooooo:
mongoloos sain suraltsaj baigaa ym baina
2013-06-01