Спонсоруудаа шүүхэд өгчээ
Мэргэжлийн боксийн холбооны супер хүнд жингийн тамирчин Мариуш Вах спонсоруудаа шүүхэд өгчээ. Польшийн боксчин Украины Владимир Кличкотой хийсэн тулааныхаа төлөө авах ёстой шагналаа хүртээгүй тул ийнхүү шүүхийн байгууллагад хандахад хүрчээ.
Вах өнгөрсөн оны 11 дүгээр сард Германы Гамбург хотод Владимир Кличкотой тоглон ялагдаж аваргын цолоо хамгаалж чадаагүй бөгөөд дараа нь сэргээш хэрэглэсэн хэрэгт орооцолдон найман сар тулалдах эрхээ хасуулж байсан юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ