Ерөнхий сайд бяцхан иргэддээ хүндэтгэл үзүүллээ

img

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр “Байгалаар гоёдог миний гэр бүл” хүүхдийн зохиомжит хөтөлбөрийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Баярын хүндэтгэлийн үйл ажиллагааны нээлтэд Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг гэр бүлийнхээ хамт оролцож, бяцхан иргэддээ хүндэтгэл үзүүллээ.

Төв талбай болон бусад олон газар хүүхэд, гэр бүлийн инээд хөөрөөр дүүрэн өнжиж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд “Төрийн ордондоо иргэд маань чөлөөтэй зочилдог болсны дээр өчигдрөөс ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болголоо. Иймд бяцхан иргэд та бүхэн минь гэр бүлийнхэнтэйгээ очиж тоглоорой” гэлээ.Энэ өдөр бүх дүүрэгт олон чиглэл, сэдвээр уулзалтууд болж байна. Халамж асрамжийн төвд амьдарч буй, хөдөлмөр эрхэлж буй, хорих ангид хүмүүжиж буй  хүүхдүүдтэй хийх уулзалтуудыг ч тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж байгаа. Харин төв талбайд урлагийн тоглолт, хүүхдийн дууны уралдаанаар “Байгалаар гоёдог миний гэр бүл” зохиомж хөтөлбөр үргэлжилж байна. “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүүхдийн баярын үйл ажиллагааг байгаль эхээ хайрлан хамгаалахыг уриалан ийм сэдвээр зохиомжилсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

barilga:
Tsaasan deer bariga barihaa boliochee. Kareeruudiig neehgui bol barilga barigdahgui bna sh dee
2013-06-02
huuhduuded:
huuhdiin parkiinh n gazriig erguulj ogood, olon togloomtoi bolgochihvol huuhduudiig tuunees iluu bayarluulah zuil ugui baihaa eronhii said, eronhiilogch, ih hurliin darga naraa.huuchin togloomnuudiig n yu yu gej amlaj nuraalaadaa. odoo amlaltaa biyeluulbel yasan yum be darga naraa. ta nariin ued bish ch ta nar urgeljluuleed hiichihvel ih tom buyan bolno doo
2013-06-02
Zichin:
Erunhii said chini bas hun shuu dee. Ur huuhdee bayarluuj bolno sh dee
2013-06-01
Bata:
Tog tasalhaa boliochee...Udur bur tasaldaad baih um. Butsaad Sotsializm bolood baigaa um uu !!!!!
2013-06-01
Bata:
Tog tasalhaa boliochee...Udur bur tasaldaad baih um. Butsaad Sotsializm bolood baigaa um uu !!!!! AJLAAA HIII..
2013-06-01
ПЕОНЕР:
МАНАЙ ЕРАНХИЙ САЙД, ШАДАР САЙД ХОЁРТ ХИЙХ АЖИЛ ТОЛГОЙТОЙ ҮСНЭЭС ИХ БАЙХАД ЗУГААЛЖ ЧВДАГ ЭСВЭЛ БАЯРЫН ХУРАЛ МУРАЛ ТУУЗ МУУЗ ХАЙЧЛААД ЯВДАГ. МЭДДЭГ ЧАДДАГАА Л ХИЙЖ БАЙГАА НЬ ЭНЭ БАЙХДАА
2013-06-01