
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр зүүн зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орох аж.
Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, зүүн зүгийн нутгаар 13-18 градус, говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Харин Улаанбаатар хотод үүл багасна, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 15-17 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ