Төв замын хөдөлгөөнийг 13 цагт нээнэ

img

Өнөөдөр Улаанбаатар хотноо Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас хамтран “Олон улсын Улаанбаатар марафон” тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ.   Дэлхийн байгаль орчны өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний хүрээнд хотын төвийн зарим авто замын хөдөлгөөнийг өглөөний 08 цагаас 13 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарласан. Тодруулбал, Сүхбаатарын талбай-Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүр-Төв цэнгэлдэх хүрээлэн, Гандигийн гудамжийн автозамын хөдөлгөөн хаалттай байна.   Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ