Үндэсний баяр наадмийн комисс Хүй долоо худагт ажиллаж байна

img

  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж, наадмын бэлтгэл ажлыг хангуулах тухай хэд хэдэн ажлыг хэлэлцсэн. Тэгвэл өнөөдөр тэд Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байгаа аж. Учир нь энэ жил улсын төсвөөс нийт 48 тэрбум төгрөгийг Улсын баяр наадамд зарцуулахаар төлөвлөөд байна. Үүнээс ихэнхийг нь  хурдан морины уралдаан болох Хүй долоон хутагт цогцолбор барих ажилд зарцуулах аж.   Мөн наадмын нээлт, хаалт, болон ёслол хүндэтгэлийн арга хэмжээг илүү өвөрмөц, шинэлэг хэлбэрээр зохион байгуулах ажлыг Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам хариуцан, найруулахаар болсон юм. Тэрбээр наадамчдын эрүүл аюулгүй орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг шинээр хийхээр төлөвлөсөн байна.   Тухайлбал, Хүй долоон худагт 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулах, үзэгчдийн суудлыг илүү тохилог болгох үүднээс зөөвөрлөх, угсрах боломжтой 3000 гаруй  үзэгчийн суудлыг байрлуулах, наадамчдын зорчих хэсэг болон, үйлчилгээний хэсгүүдэд эко хавтан тавьж, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх,  “361”-ийн төмөр замын гармаас Хүй долоон худаг хүртэл шинээр автозам тавих зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн бие засах газрыг шинээр байгуулахаас гадна наадамчин олонд наадмын үйл ажиллагаа,   автомашины зосоол,  наадмын үйлчилгээний тухай мэдээлэх мэдээллийн самбаруудыг байрлуулахаар төлөвлөжээ.   Түүнчлэн сур, шагайн харвааны талбайд тохижлтыг ажлыг шинээр хийх шаардлагатай болжээ. Сурын харвааны үзэгчдийн суудал автомашины замтай ойр учраас үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс автомашины замаас тусгаарлах хэрэгтэй байгааг хэлж байлаа. Үүний тулд үзэгчдийн суудлыг шинээр хийж, зурхайг өргөсгөн, машины талбайн зогсоолыг засаж тохижуулах юм байна.   Энэ мэт эрүүл, аюулгүй орчинд наадамлах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэглэгдсэн наадмын үйл ажиллагаанд нийтдээ 50 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо байгаа ч үүнийн 3,4 тэрбум төгрөгийг наадмын бодит үйл ажиллагаанд, хүй долоон худагт хийх бүтээн байгуулалтад 40 орчим тэрбум төгрөгийг  зарцуулах юм байна. Дашрамд дуулгахад, Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохоор манай оронд 12 мянга гаруй гадаадын жуулчин ирэх тооцоо гарчээ.   Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ