Иргэдийнхээ эсрэг гааз хэрэглэжээ

img

  Стамбулийн цагдаа нар хотын төвийн Таксим талбайд болсон жагсагчдыг гааз, даралттай ус хэрэглэн тараасан байна. Үймээн самуун Стамбулын төв паркт худалдааны төв байгуулахыг эсэргүүцсэнээс болсон байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Муаммер Гюлер 900 гаруй хүнийг баривчилсан гэж мэдэгджээ. Туркийн ерөнхий сайд Эрдоган цагдаа нар иргэдийн эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэснийг буруутган энэ хэргийг хатуу шалгахыг үүрэгджээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ