МИАТ-ынханд холбогдох хэргийг маргааш шүүнэ

img

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дүгээр зүйлийн 166.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бульданы Эрдэнэбилэгт, Рословын Бат-Эрдэнэ, Цэен-Ойдовын Орхон, Чинбатын Хоролсүрэн, Н.Гантөмөр, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэгнарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд энэ сарын 20-ны өдөр хүлээн авсан. Тиймээс тэдэнд холбогдох шүүх хурал зургадугаар сарын 3-ны өдөр буюу маргааш  ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангийн шүүх хуралдааны танхимд болно.   Шүүхээс шүүгчдэгчдийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хүргэсэн байгаа бөгөөд улсын яллагч хуралдаанд нэр бүхий 14 хүнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байгаа юм байна.   Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bilet:
MIAT iin bilet arai l denduu unetei. Seul ruu 2 xon tsag nisdeg bj 790.000 geed bgaam daa. Korean -air , Miat 2 bolimoor yomaa. Eniig xyanaj zoxitsuuldag gazar baidaggui l yom bxdaa...
2013-06-02
залруулга:
МИАТ-ынханд холбоотой хэрэг бишээ. МИАТ-ыг луйвардагчдын хэрэг юм шүү. СУГАР, ЖАРГАЛСАЙХАН, ХОРЖАВ, ГАЛТ, МАРГАД, Г.АЛТАНТУЯА, ГАНЗОРИГ гэх мэтийн нөхдүүд сугараад үлдсэн байна. Шалгасан л бол бүгдийг шалгаачээ.
2013-06-02
baatar:
targan muur sugar haacnsan be
2013-06-02