Тамхины хууль хойд хөршид үйлчилж эхэллээ

img

  Өнгөрөгч бямба гаригаас эхлэн олон нийтийн газар, тээврийн хэрэгсэл, орц, нисэх буудал, галт тэрэгний буудлаас 15 метрийн радиуст, эмнэлэг, спорт, боловсролын салбарт тамхи татахыг хориглосон хууль ОХУ-д үйлчилж эхэллээ.Ирэх оноос эхлэн баар, зоогийн газар, шүүх, галт тэргэнд тамхи татах эрхгүй болно. ОХУ хамгийн их тамхичинтай орны тоонд багтдаг бөгөөд иргэдийнх нь 40 хувь нь тамхи хэрэглэдэг аж. Тус улсад жил бүр 500 мянган хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ