Хулгана зохион бүтээгч

img

  Компьютерийн дэлгэцийг удирддаг хулганыг нэг хэсэг нь “Xerox”-ын лабораторт, нөгөө хэсэг нь “Apple” компанийн захиалгаар бүтээсэн гэж үздэг. Үнэн хэрэгтээ 1964 онд Стэнфордын их сургуулийн ажилтан Дуглас Карл Энгельбарт санаачилжээ. Тэрбээр он-лайн системийг боловсруулах явцад хулгана буюу маусны захиалга орж ирээгүй ч дэлгэцийг удирдах төхөөрөмж зайлшгүй шаардлагатай байсан гэж ярьжээ.   Карл Энгельбарт 1970 онд өнөөгийн хулгана хэмээн нэрлэх болсон дэлгэцийн системийн патентыг авсан байна. Тэрбээр 2000 оны 12 дугаар сарын 1-нд хулгана болон бусад-төхөөрөмжийг бүтээснийхээ төлөө АНУ-ын томоохон шагналын нэг Үндэсний технологийн медалиар шагнуулжээ. Тэрбээр Билл Гейтс шиг  алдар нэртэй нэгэн байж болох байсан ч “сүүдэрт” нуугдаж даруухан амьдарч байна. Түүний тухай тэгтлээ дурсан санадаггүй. Харин Карл хулгана зохион бүтээсний төлөө саятан, тэрбумтан болоогүй ч тэгтлээ ядуу амьдардаггүй.   Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ