Арктик 90 тэрбум баррель нефтьтэй
Нигер, Казахстан, Мексикийн нефтийг нийлүүлснээс илүү буюу 90 тэрбум газрын тос Арктикийн хоолойд байж болохыг “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Энэхүү орд нь АНУ-ын 12 жилийн нөөцтэй тэнцүү гэж дээрх агентлаг мэдээлсэн байна.
Арктикийн газрын тосны нөөцийн гуравны хоёр нь Аляскийн хоолойд байгаа гэж геологчид онцолжээ. Үүнээс гадна далайн гүн дэх 1669 триллион шоо метр байгалийн хийний 40 хувь нь Баруун Сибирийн ай сав газарт байгаа аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ