Шакира хүүхдээ хөхөөрөө хооллодог
Дуучин Шакира эх хүний аз жаргалыг хүүхдээ хөхөөрөө хооллосны дараа бүрэн мэдэрдэг гэж ярьжээ. Тэрбээр “Хүүгээ коллежид явтал мээмийг нь хөхүүлнэ. Би ямар ч дарамт мэдрэхгүй байна. Бүгд намайг хүүхдээ хуурай сүүгээр тэжээнэ гэж байсан. Гэтэл надад энэ бүхэн таалагдаж байна” гэж наргисан байна.
Дуучин бүсгүй хөхөөрөө хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд онцгой хэрэгтэйгээс гадна өөрт нь ч биеийн галбираа эргэн олоход нь тустай гэжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ