
Онцгой байдлын албан хаагдчдын ажлын багаж хэрэгсэл, гэр орон гээд нийгмийн асуудал нь хүндрэлтэй байдаг талаар их яригддаг. Тэгвэл Төв аймгийн Онцгой байдлын газрын ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал бага ч гэсэн шийдэгдэж эхэлжээ. Тухайлбал Төв аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт зуслангийн газрыг албан хаагчдад эзэмшүүлж эхэлжээ.
Төв аймгийн Онцгой байдлын газар нь 50 гаруй ажилтан, албан хаагчтай бөгөөд тэдгээрийн 25 өрхөд, эзэмшүүлсэн газарт нь 25 айлын зуны модон сууцыг барьж өгөхөөр ажлаа эхлүүлжээ. Зуслангийн байшин барих ажил ид өрнөж байгаа бөгөөд үлдсэн 30 гаруй албан хаагчдын зуны сууцыг ирэх намар барих аж.

Түүнчлэн тус онцгой байдлын газрын шуурхай албанд ашиглагдаж байгаад актлах норм хугацаа нь болсон, эмнэлгийн зориулалттай УАЗ фургон маркийн автомашиныг иж бүрэн засварт оруулж, гамшиг болон ой хээрийн түймэрт ашиглах, туулах чадварыг нэмэгдүүлэн шинэчилсэн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ