
Дорнод бүсийн аваргын төлөөх цувралын 6 дахь тоглолт Индианагийн талбайд явагдлаа. Туст тоглолтод Индиана Пэсирс талбайдаа 91-77 харьцаатай Маяамиг буулган авч 7 дахь тоглолт гарахаар болов.
Индианагаас Хиббэрт 24 оноо 11 самбар, Пол Жорж 28 оноо 8 самбар 5 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Лэброн 29 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн байна. Цувралын 7 дахь тоглолт Маяамид болно. Хэрвээ уг тоглолтод Индиана хожвол 2000 оноос хойш анх удаагаа финалд, клубынхээ түүхэнд 2 дахь удаагаа финалд шалгарах юм. Гэвч өнгөрсөн жил Маяами аварга авахдаа Дорнод бүсийн аваргын төлөө Бостонг хожиж финалд шалгарч байсан түүхтэй.
Тоглолтын дараагаар Индианагийн дасгалжуулагч Франк Вогэл "Рой Хиббэрт тогтвортой сайн тоглолтыг үзүүлсээр байна. Тэр самбарт мангас нь байж тоглолтыг уншиж, оноо авч байна" гэсэн бол Маяамигийн дасгалжуулагч Эрик Споелстра "Тэд бидний тоглолтыг аажим аажмаар үгүй хийж чадлаа. Хамгийн гол нь 3 дугаар үед тэд биднээс хамаагүй илүү байлаа" гэжээ.
Б.Чингүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ