
Өнөөдөр баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар дулаахан, солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 15-20 хэм, говийн бүс нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ