Орхон нарыг өнөөдөр шүүнэ

img

  “Дайны эрсдэлийн сан” нэрээр их хэмжээний мөнгө угаасан хэрэгт  МИАТ-ын захирал асан Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, төрсөн дүү “Монголиан Эйрлайнес” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын долоон хүнийг буруутган шалгаж байгаа. Уг долоон хүний хэргийг прокуророос Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан. Харин тэднийг шүүх хурал өнөөдөрЦагдан хорих 461 дүгээр ангид болохоор болжээ. Шүүх хурал хаалттай болох юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ял төлөвлөөд байгаа. Түүнчлэн энэ хэрэгт холбогдуулан тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, одоогийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” гэх зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарын хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жимээ:
цаазаар аваач
2013-06-10
Zochin:
ter Orhonii har avgaig horih heregtei ,,,,,
2013-06-03
eh oroncn:
delhigees zail
2013-06-03