Ногоон хөгжлийн үндэсний чуулган болно
Өнөөдөр Төрийн ордонд Ногоон хөгжлийн үндэсний чуулган болно. НҮБ-аас Ногоон эдийн засгийн хөгжлийн түншлэл хөтөлбөрийг зарлаж, дэлхийн 190 гаруй орноос 40 улсыг сонгож, ирэх долоон жилийн турш тусламж дэмжлэг үзүүлэхээр болжээ
Тэдгээр орны тоонд манай улсыг багтаасан бөгөөд чуулганы үеэр албан ёсоор зарлах аж. Мөн чуулганаар Монгол Улсын ногоон хөгжлийн талаарх үзэл баримтлалыг хэлэлцэж батална.
Ногоон хөгжлийн үндэсний чуулганд аймаг, орон нутгийн төлөөлөл төдийгүй энэ чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд ч оролцох юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ