100 гаруй хүн бэртэл авч 1700 хүнийг баривчилжээ

img

  Туркийн Анкара дахь Кизилай талбайд болсон жагсаалд цагдаа нар нулимс асгаруулагч хийг дахин хэрэглэжээ. Хүчний байгууллагын мэдээлснээр 1700 гаруй хүний баривчлаад байгаа аж. Мөн 100 гаруй хүн бэртэл гэмтэл авсан байна.   Дэлхийн ногоон төвийн нэг Стамбул дахь Гези паркийг устгаж худалдаа үйлчилгээний төв байгуулахыг эсэргүүцэн ийнхүү гурав дахь өдрөө үймээн самуун үргэлжилж байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн Анталья, Измир, Конья хотод үргэлжлэн явагдаж байгаа аж. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ