Тайгын галыг унтраав

img

  Буриадад өнгөрсөн амралтын өдрүүдэд тайгад гарсан есөн галыг унтраасныг зохих албаныхан мэдээлсэн байна. Иволгин, Курумкан, Хой-Байгал, Заиграев, Кижингинский дүүргийг хамарсан 215 га газрыг унтраажээ. Үүний 50 га нь тайгад буюу ойн дээд талд ассан байна. Энэ галыг десантууд унтраасан аж. Гал дөрөвдүгээр зэргийн аюултай түвшинд байсан гэж Буриадын асуудлаархи Оросын Онцгой байдлын яамны удирдлагаас мэдээлжээ. Энэ жилийн хавар Буриадад 410 удаа гал гарсан байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ