МИАТ-ийн шүүх хурал хойшлов

img

  “Дайны эрсдэлийн сан” нэрээр их хэмжээний мөнгө угаасан хэрэгт  МИАТ-ын захирал асан Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, төрсөн дүү “Монголиан Эйрлайнес” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын долоон хүнийг буруутган шалгаж байгаа. Уг долоон хүний хэргийг прокуророос Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан. Харин тэднийг шүүх хурал өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид болохоор товлогдоод байсан шүүх хурал хойшиллоо. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид “шинэ өмгөөлөгчид хэрэг дээр дахин ажиллаж байгаа” гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшуулах хүсэлт гаргаж шүүгчид хүсэлтийг хэлэлцэж,  энэ сарын 10-ны 09.00 цагт шүүх хуралдааныг товлов. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ял төлөвлөөд байгаа. Түүнчлэн энэ хэрэгт холбогдуулан тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, одоогийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” гэх зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарын хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
erdenebileg gedeg chin no-toi gar mongol keramik toosgonii vildwertei hujaa nar oruulj irdeg uhwal ch ih ym garna daa
2013-06-04
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-06-03
Зочин:
Энэ шүүх хурал хойшилдог механизмыг болиулж болдоггүй юм байх даа.
2013-06-03