ШӨХТГ Ц.Элбэгдоржийг хууль зөрчөөгүй гэж үзлээ
Өнгөрсөн сарын дундуур МАН-ынхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх нэвтрүүлэгийн өнгө аясыг ерөнхийдөө сурталчилгааны хэлбэртэй байсан төдийгүй Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзсэн. Иймд тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 хэсгийн 33,1 дэх хэсэгт зааснаар нэр дэвшигч нь үнэмлэх авснаас буюу сонгууль зохион байгуулах цаг хугацааны дагуу 2013 оны 5-р сарын 22 өдрөөс эхлэн сурталчилгаагаа эхлүүлэх эрх зүйн үндэстэй хэмээн үзэж хуулийн дагуу шалгаж холбогдох хариуцлага тооцож өгнө үү хэмээн ШӨХТГ-т хандсан байсан юм.
Тэгвэл ШӨХТГ-аас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тодруулбал, ШӨХТГ-т МАН-аас ирүүлсэн дээрх гомдлын дагуу “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг нягтлан шалгажээ. Шалгалтын явцад тус нэвтрүүлэгт Ц.Элбэгдорж өөрийн сонгуулийн мөрийн хөтөлбөртэй холбоотой ямар нэг үг, тайлбар хийгээгүй байна. Иймд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй хэмээн үзжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ