Парламентын гишүүд авлигын асуудалд орооцолджээ

img

 

Их Британиийн Sunday Times сонин парламентын гурван гишүүнийг хахууль авсан гэж буруутгажээ. Хэдийгээр гишүүд энэ талаар үгүйсгэсэн ч баттай эх сурвалж байгаа аж.

Сэтгүүлчид лобби хийсэн гурван гишүүнтэй  Солонгосын  нарны зай нийлүүлдэг компанийн ажилтнууд болж  дэмжлэг үзүүлэх талаар яриа өдөн нууц камертай  бичлэг хийжээ.

Эдгээр гишүүд нь Жоне Лэрд, Брайан Маккензи, Жон Каннигэм нар аж. Гишүүн Каннингэм зөвлөгөө өгснийхөө төлөөх хөлсийг “Та нар надад 10 мянган ам.доллар санал болгож байгаа юм уу. 12 болгоё” гэж хэлсэн үгийг иш татан нийтлэлийн гарчгийг тавьжээ. Каннингэм 12 мянган доллар гэдгийг сэтгүүлчтэй ярьж байснаа мэдэж байсан тул ийнхүү хэлсэн гэжээ.

Дашрамд дурдахад, энэ долоо хоногт Британийн доод танхимын гишүүн Патрик Мерсер дээрхтэй төстэй хэрэгт орооцолдсоных нь төлөө огцорч байгаа юм.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ