Зээлийн анхны батлан даалтыг амжилттай гаргалаа

img

  Монгол улсын арилжааны анхны  КАПИТАЛ БАНК нь “ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТ”-ын сантай хамтран ажиллах гэрээг 2013 оны 5  дугаар сарын 06-ны өдөр үзэглэсэн билээ. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, үйлдвэрлэлийг хэвийн хэмжээнд явуулахад  шаардлагатай эх үүсвэрийг банкнаас авахад барьцаа баталгаа дутмаг аж ахуй нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан Зээлийн батлан даалтын сан нь  Капитал банктай хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол улсад анх удаа  250.0 сая төгрөгийн батлан даалтыг гаргаж хамтын ажиллагаагаа амжилттай эхлүүллээ. Капитал банк нь зээлийн барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, харилцагч нартаа зориулж хот, хөдөөгийн 61  салбар, нэгжээрээ дамжуулан авах зээлийнх нь 60 хүртэлх хувьд батлан даалт гаргуулах таатай боломжийг олгож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ