“Таван толгой Транс”ХК, Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК түншлэл хөрс хуулалтын ажлыг гардан хийнэ.
Таван толгой орд газрын Цанхийн баруун хэсгийн уулын ажлын гүйцэтгэлийн ажил буюу хөрс хуулалтын ажлын тендер зарлагдаж “Хишиг арвин индустрал” ХХК, УУҮОлборлогч, Mera ХХКомпаниудын “Монгол уурхайчид” түншлэл болон “Таван толгой транс”ХК, “Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК- ийн түншлэл шалгаруулалтанд оролцох болзолыг хангасан байна.
Монгол уурхайчид түншлэл 1м3 уулын цулын ажлыг 8838 төгрөгөөр гүйцэтгэхээр, Таван толгой транс ХК-н түншлэл 1м3 уулын цулын ажлыг 5995 төгрөгөөр гүйцэтгэхээр санал ирүүлжээ. Энэхүү үнийн зөрүү нь даруй 60 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах нөхцлийг бий болгож тендерт шалгарах томоохон хүчин зүйл болжээ.
Уул уурхайн салбарт олон жил ажилласан боловсон хүчин болон туршлага дадлагаар арвин компаниуд өрсөлдсөн учир санхүүгийн хүнд нөхцөлд байгаа “Эрдэнэс ТТ”ХК- ийн хувьд шалгаруулалтын гол нөхцөл нь үнийн санал байсан байх магадлалтай.
Уг ордын эзэмшлийн асуудал сөхөгдөх үеэс олон нийтийг хамарсан хувьцаат компани хэлбэрээр ажиллах нь зүйтэй гэсэн байр суурин дээр бат зогссон, Монголчуудад хэрхэвээс ашиг нь илүү тусах вэ гэдэг эдийн засгийн тооцоо судалгаан дээр чамгүй олон жил ажилласан эрдэмтэн мэргэд энэхүү шалгарсан багт багтан ажилладаг нь бас нэгэн давуу тал гэдэгтэй хэн ч маргахгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ