
Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад болон засгийн газрын гишүүдийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ. Төр, засгийн өндөр албан тушаалтнууд Мазендеран дүүрэгт нээгдэж байгаа хамгийн урт хонгилын нээлтэд оролцохоор явж байсан байна.
Ираны “Fars” мэдээллийн агентлаг ерөнхийлөгч болон бусад хүмүүс бэртэл гэмтэл аваагүй гээд хонгил цагтаа нээлтийн ёслолоо хийсэн гэж онцолжээ. Махмуд Ахмадинежад буцахдаа машинаар төрийн ордон руугаа явсан байна.
“Fars” агентлаг мэдээллээ цацсан даруйдаа хэдхэн минутын дараа авчээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ