Сэлэнгэ аймгийн Бүртгэлийн хэлстийн дарга Х.Батгэрэл албан тушаалаа урвуулан ашиглажээ

img

  Манай улсад томоохон эдийн засгийн гэмт хэрэг гарч авч байгаагийн томоохон жишээ бол МИАТ. Улсын хөрөнгийг угааж, өөрсдөдөө хэдэн тэрбум төгрөгөөр идсэн баячууд өдгөө торны цаана сууж, хууль хяналтынхан тэднээс ял асууж шаналгаж суугаа. Толгойн хөлөө олохгүй бол хөл нь яаж толгойгоо олох билээ хэмээн манайхан “хэрэг хийдэг” улс төрчдөөс асуудаг. Үнэхээр л ингэж асуумаар нэгэн үйл явдал Сэлэнгэ аймагт болсон байна.

Манай нэгэн томоохон компанийн эрхэм түнштэйгээ хамтран Сэлэнгэ аймагт барилга бариулжээ. Барилгын бизнес ид цэцэглэж байгаа, дээр нь бүх хүн нийслэл рүү хошуурч байгаа энэ үед тус аймагт барилга барих шийдвэр гаргасан нь нүдээ олсон шийдвэр болж, барилга ч тэр дороо боссон байна. Гэтэл түүний түншлэгч хумсаа нуусан муур байжээ. Барилга ч сүндэрлэж, улсын комисс хүлээж аван, хэний нэр бүртгүүлэх дээрээ тулахад мань хүн өөрийн нэр дээрээ бүртгүүлж улмаар тэр барилгыг тэр чигт авахын санаархсан байна. Хэн ч асар хөрөнгө зарсан эд хөрөнгөө, тэр дундаа үл хөдлөхөө зүгээр нэг хүнд “май” гээд өгчихгүй нь ойлгомжтой.

Ингээд тэдний дунд маргаан өрнөж, улмаар шүүхдэнэ бараг жил тойрч байгаа аж. Гэтэл яг энэ эгзэгтэй мөчид төрийн жинхэнэ албан хаагч хэн нэгэнд давуу үйлчилж, түүгээр ч барахгүй өөрийн эрх мэдлээ ашиглан шүүхэд нөлөөлөх гэж оролдсон байна. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Улсын Бүртгэлийн хэлтсийн дарга Х.Батгэрэл хувийн ашиг сонирхолын үүднээс нэр бүхий компанийн асуудалд албан тушаалын эрх мэдлээ ашиглан шүүхэд нөлөөлөх гэж оролдсоныг хуулийн байгуулагад шалгуулахаар хандсан тухай баттай эх сурвалжууд мэдээллээ. Тэрбээр өөрт хамааралгүй асуудлаар бусдын өмчлөх эрхэнд ноцтой халдсан, төр аж ахуй нэгж хувь хүний нууцыг задруулахгүй чанд нууцлан гэсэн хуулийн заалтыг уландаа гишгиж дураараа авирласан нь ийнхүү шүүхийн хаалга татахад хүргэжээ.

Аливаа төрийн албан хаагч иргэдэдээ ялгаварлан харьцах, тэр байтугай хувийн ашиг сонирхлын үүднээс хэн нэгэн давуу эрхтэйгээр үйлчлэх ёсгүй. Нэн ялангуяа уг асуудал шүүхийн шатанд очсон үед хөндлөнгөөс ямар үг хэл, үйлдэл хийж болохгүй. Гэтэл Х.Батгэрэл гэгч энэ хүн бусдад үйлчилж, шүүхэд нөлөөлөх гэж оролдож байгаа нь төрийн албан хаагчдын нэр хүндийг унагаасан хэрэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн удирдлагууд болон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлагууд энэ хүнийг анхааралдаа авч, түүнийг хууль бус үйлдэл хийхгүй байх бүхий л боломж хайж, шаардлагатай бол албан тушаалтай нь хатуу “ярихад” гэмгүй гэдгийг сануулмаар байна.

Эх сурвалж: http://chuhal.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BORHUU:
ENE HUNEES IH UM GARNA DA NUHUR NI GAALID BDAG ANHAARAH HEREGTEI
2013-06-03
Jklo:
Bas neg luivarchin.kkkk
2013-06-03