Т-Батаарыг энэ сарын 8-нд үзэгчдийн хүртээл болгоно

img

  Эх орондоо ирээд удаагүй байгаа Т-Батаар үлэг гүрвэлийн ясыг “Туушин” ХХК-ийн баталгаат агуулахад хадгалж байгаад өчигдөр Сүхбаатарын талбайд байрлах түр музейд хүргэсэн юм. Тэгвэл өнөөдөр Т-Батаарыг Гаалийн бүрдүүлэлт хийж, хүлээлгэн өгөх ажлыг эхлүүлээд байна. ССАЖЯ, Байгалийн түүхийн музей, Палентлогийн төв, Үлэг гүрвэлийн музей зэрэг холбогдох албаныхан энэхүү хүлээн авах ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Энэхүү арга хэмжээг 2-3 хоног үргэлжлэх бөгөөд үүний дараа уг олдворыг угсрах ажил эхлэх аж. Үлэг гүрвэлийн музейн ерөнхий палентлогич М.Болорцэцэг “Бид Т-Батаарыг хүлээн авах ажлыг нарийн хяналт шалгалтын дор хийж гүйцэтгэнэ. Үүний дараа угсарч, байршуулах бөгөөд энэ сарын 8-ны өдөр бэлэн болно гэж тооцоолж байна. Т-Батаар энэ удаад ганцаараа ирсэн тул үзэгчдэд сонирхуулах үүднээс удахгүй ирэх 22 үлэг гүрвэлийг төлөөлүүлэн Палентологийн төвтэй хамтран ижил төстэй олдворуудыг “Түр музей”-д байршуулна. Угсралтын ажлыг монголчууд өөрсдөө хийнэ. Гадаадаас мэргэжилтэн урьж авчирах шаардлагагүй гэж үзсэн” гэв. Сонирхуулахад, тус музейн үзмэрүүдийг үзэгчдийн хүртээл болгохдоо 0-8 насны болон ахмад настануудад үнэ төлбөргүй  үзүүлэхээр төлөвлөж байгаа. Бусад хүмүүс төлбөртэй үзнэ. Гэхдээ үнийг өндөр тогтоохгүй гэдгийг албаныхан мэдэгдлээ. П.Наран Гэрэл зургийг Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ