Мафийн толгойлогчийн 45 сая ам.долларын хөрөнгийг хураан авав
Италийн цагдаа Неаполитаны мафийн толгойлогч Петронегийн 45 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг хураан авсныг “Napoli la Repubblica” сонинд мэдээллээ. Хар тамхи, мансууруулах бодисны наймаачны 36 байр, 20 газар, дөрвөн харш, дэлгүүр, шөнийн клуб, 27 машиныг хураан авсан байна.
Петроне одоогоор гэрийн хорионд байгаа аж. Тэрбээр жилд зургаан тэрбум ам.долларын орлоготой байсан нь цагтаа хүчирхэгт орж байсан Сицилийн мафиас хоёр дахин илүү гэж ВВС мэдээлсэн байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ