Зайсангийн замыг хаах хугацааг хойшлуулав

img

Зайсангийн хойд талын 500 метр замыг өчигдөр хаахаар төлөвлөж байсан ч түр хугацаагаар хойшлуулжээ. Учир нь тус замын голд байрлах жижиг төмөр бетон гүүрийн ойр орчимд эзэн тодорхойгүй, шилжүүлэх шаардлагатай шугам сүлжээ байсаар байгаа аж. Мөн Зүүн салааны шинэ эцсээс хойшхи 1.2 км авто замын хөдөлгөөнийг хаах хугацааг хойшлууллаа. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан графикт хугацаанд өөрчлөлт орсон бөгөөд Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газартай зөвшилцөж, зам хаах хугацааг товлох юм.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

saandar:
Энд ямарч стандарт энээ тэрээ хэрэггүй. Наад стандарт гэдэг чинь гэм зэмээ хаах, хуурах шалтаг л болдог зүйл. Манайх бүх замаа японуудаар бариулмаар байна. Та нар нарны замыг хар, одоо 10 жил болж байна, зүв зүгээр ажиллаж байна. Гэтэл манайхны "стандартаараа" барьсан зам 10 сар ч болохгүй эвдрээд унаж байна. Дотоодын үйлдвэрлэгчид, компаниа дэмжиж байна гээд хамаг мөнгөө тэдэнд зүгээр өгөөд дуусах ёстой юу? Тэд ажилгүй болох нь бидэнд, татвар төлөгчдөд ямар хамаатай юм. Бид сайхан замаар явмаар, машинаа эвдэж, түгжирч зогсмооргүй байна. Сайн хийдэг болохоороо хийнэ биз, чадахгүй бол боль. миний санал ийм байна. Та бүхэн юу гэж болож байна? -
2013-06-03
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-06-03