“Цээмаа” тээвэр зуучлалын компани 160 иргэнийг хохироожээ

img

  Швед улсаас өнгөрсөн оны найман сард гэр бүлийнхэндээ ачаа явуулсан хэсэг монгол иргэн “Цээмаа” тээвэр зуучлалын компанийн улмаас хохирол амсаад байна.

Тодруулбал, тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цээмаа” компанийн хариуцлаггүй үйлдлийн улмаас каргогоор ирсэн ачаа нь улсын өмч болоход хүрчээ. Энэ хэргийг улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа бөгөөд ачаагаа авахыг хүссэн иргэд тус газрын үүдийг сахих болжээ. Өнөөдөр Улсын мөрдөн байцаах газраас ачааг тээвэрлэж ирсэн “Ланд Бирж” гэх компанийн удирдлагыг дуудуулсан байна. Мөн тус компанийн удирдлагуудыг ирэхээр иргэдийн ачааг өгөх шаардлагыг тавина гэж байсан боловч 10 цагт ирэх ёстой байсан дээрх компанийн удирдлагууд 13 цаг гэхэд ирээгүй байсан юм.

Хохирсон иргэдийн хэлж байгаагаар Швед дэхь тээвэр зуучлалын компанийн н.Ариунаа гэгч эмэгтэй тээврийнхээ зардлыг төлөөгүйгээс 160 гаруй хүн ачаагаа авч чадахгүй олон сарыг ардаа аваад байгаа аж. Харин тээвэрлэж ирсэн “Ланд Бирж” гэх компани нь тээврийнхээ зардлыг төлүүлж байж, иргэдийн ачааг тараахаа хэлсэн байна. Үүнээс гадна иргэд ачааныхаа тээврийн үнийг Шведээс явуулахад нь төлсөн боловч Монголд ирэхэд нь дахин төлөх шаардлага гарсан хэмээж байлаа.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-06-03