Жанжны талбай өнгө засч байна
Зуны дэлгэр цаг ирж, хотын гудамж талбай өнгөө засан цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, соёмсог цэцгийн мандлууд нэмэгдэж, нүд баясгаж сэтгэл сэргээдэг билээ. Тэгвэл өнөөдөр Их Жанжин Сүхбаатарын хүрэл хөшөө орчмын цэцгийн мандлыг “Соёолж” ХХК-ийн цэцэрлэгчид засч янзалж эхэллээ. Нийслэлчүүдийн оройн сэрүүн хүүхэд багачуудаа салхилуулдаг цөөхөн хэдэн газрын нэг болсон Сүхбаатарын талбай ийнхүү өнгө гэрэлтэй болж байна. Харин иргэд цэцгийн мандлыг хайрлаж гамнах л үлдлээ.








СЭТГЭГДЭЛ БИЧИХ