"Оюу толгой"-н гэрээний хэрэгжилтийн байдалтай танилцана
Өнөөдөр Хууль зүйн байнгын хороодын ажлын хэсгийн хуралдаан болно. Тодруулбал, Маршалын албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд хуралдана. Мөн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд эхэлнэ.
Түүнчлэн “Оюу толгой” ХХК-ийн 2010-2012, 2013 оны II улирал хүртэл улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ