
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнгөрсөн "Эх үрсийн баяр"-ын өдрөөр 21-н эхэд алдарт эхийн одон гардуулжээ. Тэдгээр ээж нарын дунд саяхан ихэр хүүгээ өлгийдөж авсан "Камертон" хамтлагийн дуучин Б.Эрдэнэбат буюу Эбагийн эхнэр, уран нугараач Ж.Бямбасүрэн байв. Урлагаар амьсгалсан залуу хосууддаа фэнүүд нь аз жаргал сайн сайхыг хүсч байлаа.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ