Шөнийн цэнгээний газрууд 03.00 цаг хүртэл ажиллана

img

 

Нийслэлийн Засаг дар­гын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/548 дугаар захирамжаар нийс­­лэлийн хэм­жээнд ху­далдаа, үйлчилгээний бай­­­­гууллагуудын ажиллах ца­­гийн хуваарьт өөрчлөлт оруул­ж, өчигдрөөс мөрдөгдөж эхэллээ.

Уг захирамжаар тусгай хөтөлбөрт үйлчилгээтэй, диско, бүжиг, шоу үзүүл­­­­бэртэй шөнийн цэнгээний газрууд пүрэв, баасан, бямба гарагт сог­тууруулах ундаа­гаар үйлч­лэхгүйгээр 03.00 цаг хүртэл үйлчлэх боломжтой болов. Харин долоо хоногийн бусад өдрүүдэд 15.00-00:00 гэсэн хуваарийн дагуу ажиллана. Дээрх шаардлагыг бие­лүүлээгүй то­хиолдолд тусгай зөвшөөрлийг нь хү­чингүй болгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ