
Налайх дүүргийн Хаан банкинд хоёр сая төгрөг дээрэмдэхээр ороод банкны захирлын нөхрийг буудан амь насыг нь хохироож, таксины жолоочийг барьцаалсан хэрэгт татагдсан А.Бат-Ялалтын хэргийг шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон. Түүнд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон ч Нийслэлийн шүүхэд хэргийг хэлэлцээд цаазын ялыг анхан шатны шүүхэд дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр шүүх бүрэлдэхүүн түүнд 25 жилийн ял оноогоод байсан юм.
Харин А.Бат-Ялалт дахин хуралдсан анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргасан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ