Ханхүү 20 сая ам.долларыг зөвхөн Диснейлэндэд үрэв

img

  Саудын арабын ханхүү Фахд аль-Сауд  Парисын Диснейлэндэд  (EuroDisney)   зугаалахдаа 20 сая ам.доллар зарцуулсан хэмээн  хэвлэлээр мэдээлжээ. Тэрбээр өнгөрөгч тавдугаар сард  их сургуулиа төгссөний баяраа тэмдэглэн  Диснейлэндийн хэд хэдэн хэсгийг гурав хоногоор түрээсэлсэн  гэнэ.

Ханхүү болон түүний 60 гаруй найз нөхдөд диснейн хосгүй ховор үзүүлбэр харуулсан гэж EuroDisney-гийн төлөөлөгч Францын хэвлэлийн агентлагт мэдээлжээ.

Өнгөрсөн жил Парисын “Диснейлэнд”-д 16 сая хүн зочилсон юм. Евродиснейгийн хувьцааны 10 хувь нь Саудын арабын ханхүү Аль-Валид ибн Талал Аль Саудад ногддог.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
uurtuu orlogo oruulaad surhii zolig umaa
2013-06-04