“Майами Хит” шигшээд шалгарлаа

img

  Дорнод бүсийн аваргын төлөөх 7 дахь тулаанд “Майами Хит” баг “Индиана Пэйсэрс” багийг 99:76 харьцаагаар буулган авлаа. Хоёр багийн хожлын харьцаа тэнцэж, шийдвэрлэх тоглолтыг өнөөдөр хийсэн юм. Майамигийн талбайд явагдсан уг тоглолтын эхний үеийг зочид 21:19-өөр давамгайлсан. Дараагийн үеэс талбайн эздийн тоглолт сэргэж 33 оноо авсан бол “Индиана” дөнгөж 16 оноо авсан. Өнөөдрийн тоглолтод Лейброн Жэймс 32 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол багийн анд Уэйд 9 самбар, 21 оноогоор удаалжээ. Өнгөрсөн жилийн аварга “Майами Хит” баг энэ жил дахин аваргын төлөө шалгаран үлдэв. NBA-гийн аваргын төлөө тэд “Сан Антонио Спөрс” багтай тоглоно. Аваргын төлөөх хоёр багийн эхний тоглолт ирэх баасан гаригт эхэлнэ. Б.Чингүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ