Тулгын 3 чулууны сургаал буюу 33/13

img

Цахиагийн Элбэгдорж эмэгтэйчүүдтэй Соёлын төв өргөөнд уулзаж, саналыг нь сонсож  чихэнд нь  чимэгтэй үгсийн бороо шиврүүлсэн байна.

.

...Төрөх болчихсон аль эмнэлэгт очихоо мэдэхгүй сандарч яваа ээжийг, хүүхдэд нь цэцэрлэг олддоггүй гэрээ сахиж суугаа ээжийг, хүү нь, охин нь сургуульд гурван ээлжээр хичээллэж харуй бүрийгээр тэднийгээ хүргэж өгдөг, бас очиж авдаг ээжийг бодож, хүүхэд харсны тэтгэмжийг таван сар биш хоёр жил олгох, гэрийнх нь дэргэд бага сургууль бариулах, гэр цэцэрлэг ажиллуулж тэднийг ажилтай эсвэл ажиллах боломжтой болгох талаар тусгалаа. ...УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч тулгын гурван чулуу шиг нийлж ажиллах хэрэгтэй байна. Ингэж ажиллахыг ч хүсч байна гэжээ. Тэгээд цааш нь ...Ерөнхийлөгчийнхөө хийсэн, бүтээснийг бахархан өгүүлж, баярласнаа болон дэмжиж байгаагаа илэрхийлж, “Эмэгтэйчүүд ээ, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчдөө дахин нэг боломж олгоё” хэмээн хэлж удтал алга нижигнүүлэн ташиж уухайлж байлаа.. гэжээ. Ардчилсан Солонгосын удирдагч намынхаа их хуралд дээрээ байгаа юм шиг л зураглал бууж байна. Энэ мэдээг бичсэн сэтгүүлчид уулзалт үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлсэн байна. ...Цааш нь нөгөө оюутнаас ээж эмээ хүртэлх эмэгттэйчүүдийн төлөөллийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн бололтой ...“Ээбий, чи шүү” хэмээн уухайлан дэмжиж, тайзнаас бууж ирмэгц нь бүчин тойрч амжилт хүссэн гэнэ.

.

Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч Өврийн сайхан хангайд очсон байна. Энд бол үнэнээсээ цөсийг нь хөөргөх юм их бий. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Өвөрхангайчуудын олонхийн санал авч МАН-аас нэр дэвшиж ялсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нар нь хууль зөрчсөн гэдгээр буцаж Их хурлыг бидэн шиг зурагтаар үздэг эрхтэйгээ үлдсэн байгаа. Тэд өрсөлдөгчөөсөө даруй 2500-7000 орчим илүү санал авсан ч сонгогчдоо төлөөлж УИХ-д суух эрхээ шүүхийн шийдвэрээр алдсан юм. Энэ талаар С.Чинзориг “Төмөрхүү бид хоёрт үнэмлэхүй олонхийн саналаа өгсөн та бүхэндээ баярлаж явдаг” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Бидэнд хуульч Ерөнхийлөгч хэрэгтэй байна. Б.Бат-Эрдэнэ бол УИХ-д гурван удаа нэг аймгаас сонгогдсон төрийн түшээ. Хууль зүйн байнгын хорооны дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Аварга маань Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн байхдаа шүүх засаглал ялзарч, шийдвэр гаргахдаа үгсэн тохиролцох замаар ажиллаж байгаад харамсч, бухимдаж, үүнийг өөрчлөхийн төлөө зүтгэдэг байсан. Тийм учраас бид энэ байдлыг засуулахаар түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн” гэж ташуур нэмсэн байна. Өвөрхангайн Арвайхээр хот оюутан ихтэй. Аварга маань энэ нөхцлийг тооцон оюутнуудад юм бодмоор, уярмаар үг мессеж хэдийг савсан байна. ...УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа орон нутгаас ирсэн оюутнуудынхаа амьдрал байдалтай дотуур байранд нь очиж танилцаж байсан. Мөн айлын халаасны өрөө, хашаа, гэр түрээсэлж амьдардаг оюутнуудтайгаа ч уулзсан. Үнэхээр хүнд хэцүү нөхцөлд амьдардаг оюутан ч байв. Тийм учраас бидний хэсэг гишүүн санаачилж, 1000 оюутны дотуур байр барих хөрөнгө мөнгийг улсын төсөвт суулгуулж, бариулсан. Бид үүнээс ч илүүг хийх нөөц боломж бий. Харамсалтай нь, намчирхаж, талцах үзэгдэл улс төрөөс хальж, айл гэрт хүртэл бий болсон байна. Энэ шалтгаанаас болоод Монгол Улс хөгжихгүй байгаа юм. Тийм учраас л би “Эвийг эрхэмлэж, зөвийг дэмжинэ” гэсэн уриатайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа билээ” гэжээ.

Эцэст нь, өвөрхангайчууд “Б.Бат-Эрдэнэ аварга бол Хөдөлмөрийн баатар, 10 жил төр түшилцэж байгаа, хийсэн ажил нь олон түмнийхээ нүдэнд харагддаг хүн. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч “хээгүй”, дараагийнх нь “хийгүй” гэсэн тодотголтой байсан. Гурав дахь нь “хэрэгтэн” болоод явчихсан. Харин дөрөв дэх нь “хэлэмгий” хүн байна. Одоо л бид “хийдэг” Ерөнхийлөгчтэй болох цаг” хэмээн дэмжиж байгаагаа ил цагаан хэлсэн байна.

.

Н.Удвал нэр дэвшигч хөдөө орон нутгаар явж бонусаа нэмж байгаа мэдээ байна. Харин энэ үед хударгаар нь бас юм яригдаад байна. “...Сайн байх учиртай юм чинь. Яачихсан гэж бид бие биенээсээ цэрвэж, дөлж явах ёстой юм. Энэ хоёр нам бол эхлэл, үргэлжлэлийн хэлхээ нь нэг, угшил гарвал нэгтэй, үзэл бодлогоороо нэгтэй, төрсөн ах дүү шиг нам гэж ойлгох учиртай. Бүтэн алимыг хоёр хуваадаг шиг зориуд хуваагдал болгосноос биш яахын аргагүй л нэг айлын ам бүлүүд мөн ш дээ...” гэж МАХН-ын нэг гишүүн, зүгээр ч үгүй бага хурлын гишүүн нь ярилцлага өгсөн байна. Намаа нэгтгэе гэж бодож байгаа хувь хүн санаа бодлыг бол хүндэтгэж байна. Харин галт тэрэг нэгэнт хөдөлсөн хойно ганц эмэгтэй нэр дэвшигчээ бүдгэрүүлсэн зүйл ярих нь сонгуулийн энэ үед хэр тохиромжтой жудагтай юм бол доо. МАХН-ын тэр нэр дэвшигч тодруулах хурал нь л нэг тааруу, буруу замаар явсан гэж сэтгэл дундуур яваад байдаг юм уу даа л гэж ойлголоо. Ярилцлагын эцэст “...МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг энэ сонгуульд дэмжих болсноо эх орны дөрвөн зүг, найман зовхисоос илэрхийлээд байна” гэснийг харахад манай МАН-ынхан маань саналаа хуваах хэрэг байна уу гэж Н.Удвалын болоод Н.Энхбаяр фэнүүдэд санаа савсан ч юм уу гэж санагдлаа.

.

АН-ын тал нэг реклам хийжээ. Өнөө Цогоо гуай Хүрлээ хоёр тогоо цай чанах гэж нэлээн юм хавчуулж ярьж байна. Сумын начинд санаатай явдаг бололтой цагаахан дүртэй бөх байрын Хүрлээд нөгөө айхтар Цогоо гуай нь их юм ойлгуулж байна. Том том гэж байж тогоотой цай асгав гэх мэтээр ...тэгээд хамаг сүүлд нь Аваргын талынхныг маань аргалд явуулчих шиг боллоо. Айхтар хийжээ. Зөрүүлээд нэг юм бодно байгаа МАН-ынхаан. Жижигхэн чулуунууд салхи гарахад л шуурга хөгжөөж шил цонх хагалчих гээд байдаг гэх ч юм уу, нэг бол чулууны том нь тулга болдог, харин жижиг нь хорхогны л чулуу болдог ч гэдэг юм уу. Ер нь алс замд ачаа даах тал дээр бол аваргад төрөлх сайхан шинжүүд байгаа ш тэ. Тэрүүгээр нь өнөөх “Гарьд магнай” киноноос сэдэвлээд “...За хүү минь цэнхэр далбаа өвөртөлсөн хурган дотортой булган дээлтэй төрийн алба хашдаг байрын залуу л хулгайлж дээ. Дэнзэн гэж нэр нь орж ирээд байх чинь, нэг ч их холдоогүй л болов уу. Далайцэрэн хүүхээ чи амжихгүй байх. Бат-Эрдэнэ хүү минь чи морд...” гэх зэргээр нэг реклам хийчихэд Аваргын сурталчилгаа бас л босоод ирнэ шүү .

.

Тулгын 3 чулуун дээр буцлах учиртай тогоотой цайны сургаал өгүүлж 33/13 дахь өдрийн  сурталчилгаа цааш өрнөж байна.

.

П.Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Ямарч реклам хийгээдч нэмэргүй Аваргыг сонгох нь нэгэнт тодорхой болсон шүү
2013-06-05
Шороотын Цэвээн:
Улс орон байтугай Бөхийн Холбооныхоо олон жилийн маргаантай асуудлыг шийдвэрлэж чадахгүй бүдүүн баараг хүн яаж ерөнхийлөгчийн ажлыг хийх вэ дээ
2013-06-05
YOOY SETGEECHEE OOROO!BATERDENEE!:
ENE LUIVARCHID BUUR GALZUURAH N DEE!BATERDENE GJ BOLBUULEI UTSAN HUUHELDEI! YAJ CH BODSON SETGEJ CHADAHGUI L BN DAA!
2013-06-04
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-06-04
tamir:
ЗХУ болон ОХУ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Сертификат МКПЭ при МКС "Инкорвуз-XXI" Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании и учёных степеней (Комиссия) при Международном Координационном Совете "ИНКОРВУЗ-ХХI" Доорхи хаягаар холбоо бариарай: И-мэйл: tamir46@yahoo.com
2013-06-04