Монгол залуу ослоор амиа алджээ
Өнөөдөр өглөөний 03.33 цагийн орчим БНСУ-ын Инчон хотын Намгү дүүрэг дэх нэгэн автозамын дэргэд автомашины осолд орсон байдалтай 20-25 орчим насны эрэгтэй хүн олдсон аж. Түүнийг анх харсан таксины жолооч Ким (40) цагдаа, түргэн дуудсан аж.
Тэрээр эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан бөгөөд Монгол улсын иргэн гэдгийг нь одоогоор тогтоогоод байгаа гэнэ. Инчон хотын цагдаагийн газар, түүнийг машинаараа дайрчихаад хэргийн газраас зугатаасан жолоочийг хайх ажлаа эхэлсэн байгаа аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ