Баяр наадмын хуулийн төслийг хэлэлцсэнгүй

img

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай  УИХ-ын тогтоолын төсөл болон  Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх байсан ч хэлэлцсэнгүй. Учир нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг дан ганц хоёр заалт байдлаар хэлэлцэлгүй цогц байдлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Байнгын хорооны дарга А.Бакейгийн хэлснээр тус хуульд өөрчлөлт оруулах өөр нэгэн төсөл УИХ-д боловсруулагдаж байгаа тул хамтад нь оруулж ирэхээр болсон гэнэ.

Харин Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай  төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэн дэмжсэн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

vssdvsv:
ЗХУ болон ОХУ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Сертификат МКПЭ при МКС "Инкорвуз-XXI" Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании и учёных степеней (Комиссия) при Международном Координационном Совете "ИНКОРВУЗ-ХХI" Доорхи хаягаар холбоо бариарай: И-мэйл: tamir46@yahoo.com
2013-06-04