Дунд голын замыг энэ сарын 25-нд нээнэ

img

  Маргааш нээхээр төлөвлөж байсан Гандийн гудамжнаас Энхтайваны гүүрэн доогуур гараад "Петровис" шатахуун түгээх станц хүрэх 500 метр замыг энэ  сарын 25-нд нээхээр хугацааг хойшлуулсан байна. Дулааны 2 компенсаторын өргөтгөл болон цахилгааны шугам шилжүүлэх ажлууд графикт хугацаандаа хийгдэж амжаагүйгээс ийнхүү зам нээх хугацааг 20 хоногоор сунгажээ. Зам барилгын ажил зэрэгцэн явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Дунд голын эргийн дагуух тулц бетон хана хийх ажил үргэлжлэн хийгдэх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ