Ч.Нямсайханыг ИНЕГ-ын дэд даргаар томилов

img

Зам, тээврийн сайд А.Гансүхийн тушаалаар Б.Алтанцомыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр Ч. Нямсайханыг томиллоо.

Ч.Нямсайхан нь 1967 онд төрсөн, инженер-нисгэгч мэргэжилтэй, орос, англи хэлтэй. 1986-1989 онд хуучнаар ЗХУ-ын Сасово хотын Нисэхийн дунд сургуулийг АН-2 онгоцны нисгэгч мэргэжлээр, 1994-1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Нисэхийн академийг инженер-нисгэгч мэргэжлээр төгссөн. 2002 онд АНУ-ын Сиэтл хотын “Боинг” компанийн төвд “Боинг-737” онгоцны нисгэгчээр мэргэшсэн сургалтад хамрагджээ. 1989 оноос МИАТ ХК-д АН-2 онгоцны нисгэгчээр ажлын гараагаа эхэлснээс хойш Ю-12 онгоцны нисгэгч, АН-24 онгоцны нисгэгч, Боинг-737 онгоцны нисгэгч, онгоцны дарга гээд салбартаа 24 жил тасралтгүй ажилласан манай туршлагатай, тэргүүний нисгэгч нарын нэг юм. Тэрбээр энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө МИАТ ХК-ийн Нислэгийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nisexiinxen:
nisgegech xun nisexee l boddogson tegexed 10.000.000 togrognii tsalintai nisgegchee boliod gazart 2.000.000 orchim togrognii tsalintai ajild durlaad baigaa ym boloo. Nisex neg l bish bolloo shuu
2013-06-05
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-06-04
tamir:
ЗХУ болон ОХУ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Сертификат МКПЭ при МКС "Инкорвуз-XXI" Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании и учёных степеней (Комиссия) при Международном Координационном Совете "ИНКОРВУЗ-ХХI" Доорхи хаягаар холбоо бариарай: И-мэйл: tamir46@yahoo.com
2013-06-04