Аммиак алдагдсанаас гал гарчээ

img

Хятадын шувуун фабрикт гарсан галд наад зах нь 119 хүн амиа алдаад байна. Мөн хэдэн арван хүн түлэгдэж, бэртэл гэмтэл аваад байгаа аж.

“Синьхуа” агентлагийн мэдээгээр Цилиньд даваа гаригийн өглөөнөөс эхлэн гал гарч дэлбэрэлт болсон гэж ойр орчинд нь байсан хүмүүс ярьжээ. Фабрикийн аврах хаалгууд онгойлгох боломжгүй байсан байна. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар аммиак алдагдсанаас болсон гэж байгаа ч өөр эх сурвалж цахилгааны массаас болсон гэсэн аж.

Тус үйлдвэрийн газар 500 гаруй гал сөнөөгч ажиллаж, эмнэлгийн 270 гаруй эмч, сувилагч анхан шатны тусламж үзүүлж байна. Бээжингээс 800 км-ийн зайд байрладаг тус фабрикт 1200 хүн ажилладаг байжээ.

Д.Од  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-06-04