Нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

img

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2013.06.04/ хуралдаанаар Тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Эхний асуудлаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд А. Гансүх тогтоолын төслийн танилцуулгыг хийлээ.

Нийтийн тээврийн автобуснуудын 50 хувь нь л ашиглагдаж байгаа. Үлдсэн нь шаардлага хангахгүй байгаа, жилд дунджаар 90 орчим автобус замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэж хасагдаж байгаа. Мөн хувийн өмчийнх нь газрууд өмнөх хөнгөлөлтийг ашиглаж чадаагүй хөдлөх бүрэлдэхүүний парк хуучирсан, хүн амын зорчин явалтын тоо ихэссэнээр тээврийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа учир их багтаамжийн автобусаар хангах шаардлагыг үндэслэсэнээ танилцууллаа.

Танилцууллагатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Хаянхярваа,

Ц. Даваасүрэн, З.Энхболд нар асуулт асууж, хариулт авч санлаа хэллээ.

Хотын тээврийн ачаалал, зоригчдын төлбөр багасах уу, микро автобусын талаар ямар

арга хэмжээ авах вэ, үйлдвэрлэснээс хойш 1 хүртэл жилийн доторхи гэсэн хугацааг яаж тооцсон, 100 автобусанд татварын хөнгөлөлт үзүүлэхэд хэдэн төгрөг болох уу гэсэн асуултууд байлаа.

Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн ,Уул уурхайн сайд Д.Ганхуяг хийлээ.

2012 оны байдлаар Монгол Улс нийт 1.2тэрбум долларын түлш шатахууныг импортолсон байна

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд дангаараа болон төрийн өмчийн оролцоотойгоор газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, газрын тос боловсруулах, нүүрс хийжүүлэн шингэрүүлэх, уламжлалт бус газрын тос болох занар, нүүрсний давхаргын метан хий зэргийг өндөр технологиор боловсруулах замаар байгальд ээлтэй, сайн чанарын бензин шатахуун гарган авах талаар санал санаачилга гарган, техник эдийн засгийн үндэслэл боловсруулаад байна.

Дотооддоо түлш шатахуунаа үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаснаар жил тутам түлш шатахууны импортод зориулан гадагш урсаж байгаа мөнгөн урсгалыг дотооддоо эргэлтэд оруулах ингэснээр гадаад худалдааны алдагдлыг бууруулах, түлш шатахууны хомсдол, үнийн хэлбэлзлээс хамгаалах, улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, газрын тосны бүтээгдэхүүнийг экспортлогч орон болох үндсэн нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Эдгээр Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд УИХ-д оруулан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ