Хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулав

img

Энэ сард үе үе хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байгаа тул иргэд малчид, тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид болон аж ахуйн нэгж, байгууллагууд цаг агаарын мэдээг тогтмол анхаарч ажил төрлөө зөв зохицуулахыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Ялангуяа ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн оюутан, сурагчид аялал зугаалга, баяр амралт, тэмцээн уралдаан зэрэг арга хэмжээнд оролцохдоо эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчийн хараа хяналтын дор тэмдэглэн өнгөрүүлж, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна гэж ОБЕГ-аас мэдээллэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ