Наадмын төсвийн задаргааг шаардав

img

  Энэ жил Үндэсний их баяр наадамд зарцуулах төсвийг мөнгийг 50 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Гэхдээ энэхүү төсвийг Засгийн газар хараахан батлаагүй байгаа. Харин баяр наадмыг зохион байгуулах комиссийнхон энэ жил зориуд их мөнгө гаргаж байгаа нь зуны олимпийн наадмыг 2040 онд Улаанбаатарт зохион байгуулна гэсэн зорилгыг хэрэгжүүлэхтэй холбоотой хэмээн талбарлаж байгаа. Харин уг асуудлаар “Онлайн парламент”-чид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэдийгээр бүтээн байгуулалтын шинжтэй олон ажил хийгдэхээр төлөвлөсөн ч найр цэнгээн, урлаг соёлын арга хэмжээ, урсгал зардалд л гэхэлд 3.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь хэтэрхий их зардал урсаж байна гэдгийг тэд хэлж байлаа. Тодруулбал наадмыг зохион байгуулахад оролцох соёл урлагийн салбар хороо энэ жил 969.9 сая төгрөг буюу бараг тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Гэтэл өнгөрсөн оны наадмаар тус салбар хороо 82.2 сая төгрөгт багтааж урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж байсан бол жилийн дараа 10 дахин нэмэгдсэн байгааг хэлсэн. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, цэнгэлдэх орчимд байгуулах автозогсоолын  урсгал засварт өнгөрсөн жил 100 гаруй сая төгрөг зарцуулж байсан бол энэ жил 300 гаруй сая төгрөгийн засвар, тохижилтийн ажил хийж байгаа нь төсвийн мөнгийг үрэн таран хийж байна.   Тиймээс  “Онлайн парламент”-ийн гишүүдийн зүгээс Засгийн газарт хандаж  50 тэрбум төгрөгийн задаргааг шаардсан санал зөвлөмж хүргүүлж байгаа юм байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
AH iinhan songuulid zarj baigaa munguu dor n tatvar tulugchdiin mungunuus gargaj avahaar bolson baina
2013-06-05
Mongol Setgel...:
arai xeterneee matruud...
2013-06-05
Zochin:
AH iinhan songuulid zarj baigaa munguu dor n tatvar tulugchdiin mungunuus gargaj avahaar bolson baina
Зочин:
Арай ч дээ. Дэндүү нүсэр зардал төлөвлөжээ. Засгийн газар энэ хэвээр нь батлахгүй байлгүй дээ. Өчнөөн их барилга барих хөрөнгийг юунд зарцуулахыг нь бид ч бас хармаар байна.
2013-06-05
эмэгтэй:
3хан өдөр баярлахад арай их мөнгө зарж бна,энэ их мөнгийг цэцэрлэг, ясли барихад зарцуулаач ээ
2013-06-05
Mongol:
tiim bur dendej baina.
2013-06-04
Цээнэ:
яана ямар их мөнгө вэ би лав улсад 30 гаруй жил багш хийж бга эмэгтэй баяр наадам үзэх нь бүү хэл зун болгон ажилгүй өлөн зөлмөн 9-1 нийг хүлээдэг учир нь хүүхдийнхээ сургалтыг төлбөрийг төлдөг дөө
2013-06-04
иргэн:
Болихоор юм томчуул нь асарт сууж идээ цагаа зөөлгөж ардууд нь замдаа бөглөрч хуушууранд алалцаж наранд шарагдаад өнгөрдөг шүү дээ Тэгш эрх энэ тэр мөнүү
2013-06-04
нэр үү? нэргүй:
Эмнэлгийн хонгилд хэвтэж байгаа хүүхэд, эхчүүдэд эмнэлэг, багачуудад цэцэрлэг хэрэгтэй байхад иргэж тансаглаж болохгүй. Соёл урлагийн салбар хорооны зардал 10 дахин ихэдсэн нь Сосорбарамд өгч байгаа "шагнал".
2013-06-04
м-а-л:
наадуул чинь хусагдахаасаа өмнө сайн идэж авах гэж байхгүй юу
2013-06-04
......:
Энэ арай хэтэрч байнаа.
2013-06-04
Mongol:
tiim bur dendej baina.